Эко, Минималист ээж Энэрэлийн амьдралын хэв маяг ТАВДУГААР САР 23, 2016 Сүүлийн жилүүдэд минимал чиг хандлага түгээмэл дэлгэрэх болжээ. Хэдий бид энэ талаар ерөнхий ойлголттой байдаг ч, тэр бүр өөрийн амьдралд хэрэгжүүлж чаддаггүй. Харин саяхнаас Zero waste & minimalist Mongolia нэртэй фэйсбүүк группт нэгдэж, үзэл бодол нэг олон ээжүүд байдгийг хараад бид маш их баярлалаа Ингээд та бүхэндээ уг хуудсыг нээсэн Минималист, Эко ээж Энэрэлийн ярилцлагыг хүргэе. “Минимал” урам зоригийг түгээе. Таныг Монгол дахь Монтессори , Zero Waste& Minimalist Mongolia , Эко Ээж фэйсбүүк хуудсаар мэдэх юм байна. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу? Сайн байна уу? Намайг Энэрэл гэдэг. Би 25 настай одоогоор гэрийн эзэгтэйн ажлыг хийж байна. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй, мэргэжлээсээ гадна олон зүйлд сонирхолтой. Минимал амьдралын хэв маягийг товчхоноор тайлбарлавал Минимал амьдралыг би бага зүйлээр ихийг хийж амьдралаа хөнгөвч...
Comments
Post a Comment