Эко, Минималист ээж Энэрэлийн амьдралын хэв маяг
Эко, Минималист ээж Энэрэлийн амьдралын хэв маяг
Сүүлийн жилүүдэд минимал чиг хандлага түгээмэл дэлгэрэх болжээ. Хэдий бид энэ талаар ерөнхий ойлголттой байдаг ч, тэр бүр өөрийн амьдралд хэрэгжүүлж чаддаггүй. Харин саяхнаас Zero waste & minimalist Mongolia нэртэй фэйсбүүк группт нэгдэж, үзэл бодол нэг олон ээжүүд байдгийг хараад бид маш их баярлалаа Ингээд та бүхэндээ уг хуудсыг нээсэн Минималист, Эко ээж Энэрэлийн ярилцлагыг хүргэе. “Минимал” урам зоригийг түгээе.Таныг Монгол дахь Монтессори, Zero Waste& Minimalist Mongolia, Эко Ээж фэйсбүүк хуудсаар мэдэх юм байна. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?Сайн байна уу? Намайг Энэрэл гэдэг. Би 25 настай одоогоор гэрийн эзэгтэйн ажлыг хийж байна. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй, мэргэжлээсээ гадна олон зүйлд сонирхолтой.
Минимал амьдралын хэв маягийг товчхоноор тайлбарлавалМинимал амьдралыг би бага зүйлээр ихийг хийж амьдралаа хөнгөвчлөх гэж тайлбарлана.
Хэзээнээс энэ хэв маягаар амьдрах болсон бэ? Энэ хэв маягаар амьдрах болсон шалтгаан?Анх би их зүйлээр хүрээлэгдэж, олон зүйл худалдаж авах хоббитой байсан. Одоо түүндээ их харамсдаг. Нөхөр бид 2 боломжоороо жижиг байр авснаас бүх юм эхэлсэн дээ. Байрандаа ч багтахгүй их зүйлтэй байсан маань, тэгээд тэр нь ихэнх нь хэрэглэгддэггүй, хэрэггүй зүйлс байсан нь надад ихийг ойлгуулсан.
Минимал амьдралын хэв маягийг товчхоноор тайлбарлавалМинимал амьдралыг би бага зүйлээр ихийг хийж амьдралаа хөнгөвчлөх гэж тайлбарлана.
Хэзээнээс энэ хэв маягаар амьдрах болсон бэ? Энэ хэв маягаар амьдрах болсон шалтгаан?Анх би их зүйлээр хүрээлэгдэж, олон зүйл худалдаж авах хоббитой байсан. Одоо түүндээ их харамсдаг. Нөхөр бид 2 боломжоороо жижиг байр авснаас бүх юм эхэлсэн дээ. Байрандаа ч багтахгүй их зүйлтэй байсан маань, тэгээд тэр нь ихэнх нь хэрэглэгддэггүй, хэрэггүй зүйлс байсан нь надад ихийг ойлгуулсан.
Минимал амьдралын хэв маяг бидний эргэн тойрон болоод бидэнд өөрсдөд маань ямар ач холбогдолтой вэ?
Миний бодлоор минималист байснаар хэрэггүй зүйлд биш хэрэгтэй зүйлдээ цагаа зориулах юм. Энэ бол том өөрчлөлт. Мөн мөнгөө хэмнэж, байгаль орчиндоо ээлтэй амьдрах боломжтой.
Минимал хэв маягтай болсноор таны амьдрал ямар өөрчлөлтүүд гарч байна вэ? Өмнөх ба одоогийн амьдралын ялгаа
Өмнө нь би маргааш юу өмсөх вэ гэж санаа зовж, олон хувцастай хэрнээ өмсөх зүйлгүй юм шиг санагддаг байсан л даа. Харин одоо миний аль ч хувцаснууд хоорондоо зохицдог учраас цаг алдахгүй болсон. Мөн гэрээ цэвэрлэхэд амархан, аяга тавгаа угаахад л манай гэр цэвэрхэн харагддаг.
Анх юунаас эхэлж байсан бэ? / хог хаягдалгүй амьдралын хэв маяг/ Бэрхшээл хэр гарч байв?
Минималист амьдрал маань намайг хог хаягдалгүй амьдрал руу хөтөлсөн. Хамгийн анх хэрэгтэй хэрэггүйгээ ялгаснаас эхэлсэн. Дараа нь хогоо уутанд биш хуучин сонин эсвэл дэлгүүрийн гадаа хаягдсан хайрцагаар орлуулсанаар эхэлсэн. Хамгийн хэцүү нь дэлгүүрээс юу ч авсан сав баглаа боодолтойгоо ирдэг. Бүхнийг дахин ашиглаж эсвэл өөрөө хийхийг хичээж байна даа.
Таныхаар бид юун дээр маш их хог хаягдал гаргаж байна? Яаж багасгах вэ?
Анзаарахад хүмүүс жижиг ч бай том ч бай худалдан авалт хийхдээ уут авдаг. Ялангуяа үнэгүй байдаг 10 төгрөгийн торыг. Кассчинд хүртэл дадал болчихсон тэр уутаа өгч байх жишээтэй. Хүн болгон дахин ашиглагдаж болох даавуун уутнаас эхлээсэй л гэж уриалмаар байна.
Мэдээж эргэн тойрны хүмүүсийн дэмжлэгтэйгээр амьдралыг хэв маягаа өөрчлөх байх. Таны хувьд нөхөр тань таныг хэр дэмждэг вэ?
Анх нөхөр маань дэмжиж байсан ч хэрэгжүүлэхэд нь хэцүү байгааг анзаарсан юм. Тэгээд би өөрөө хэрэгжүүлж бодитоор харуулж эхэлсэн. Бага гэлтгүй мөнгө хэмнэж байгааг хараад нөхөр маань намайг ойлгож илүү их хичээх болсон
Хүүхэд асрах, халамжлах тал дээр Эко ээжийн бусдаас ялгарах онцлог, давуу тал нь юу вэ?
Хэдий хүүхдийнх ч гэсэн химийн бодистой саван шампунь зэрэг нь алсдаа харшил цаашлаад хорт хавдар ч үүсгэх боломжтой. Тиймээс би аль болох органик зүйлс хэрэглэж ганц хүүхдийн гэлтгүй бүх угаалгын бодис мөн хоол хүнсээ ч органик байлгах гэж хичээж байна.
Эко байхын давуу тал? Таны амьдралд ямар эерэг өөрчлөлтүүд авчирсан бэ?
Бид энэ дэлхий дээр хэн болохоо харуулах гэж ирсэн болохоос биш хэр их хог үлдээхээ харуулах гэж ирээгүй гэдэг үг надад үнэн санагддаг. Хог тарихгүйгээр хоол, хүнс, бусад хэрэглэж байгаа зүйлсээ өөрөө хийж, түүнд ямар ч хортой зүйл байхгүй гэдгийг мэдэж байгаа нь давуу тал юм болов уу.
Бид энэ дэлхий дээр хэн болохоо харуулах гэж ирсэн болохоос биш хэр их хог үлдээхээ харуулах гэж ирээгүй.
Монголд маань эко бүтээгдэхүүн хэр олдоцтой байдаг вэ?
Монголд гоо сайханы хэрэглэл элбэг санагддаг. Үндэсний эко үйлдвэрлэгчид олширсоор байна.
Минимал, эко амьдрахад одоо таньд ямар нэгэн бэрхшээл гарч байна уу?
Дэлгүүрээс юм авахдаа хэрэгцээгээ дагаад хичнээн хичээгээд ч 2,3 нь уут савтай юм авах шаардлагатай болдог.
Бидэнд Монтессори хүмүүжлийн талаар товчхон танилцуулахгүй юу.
Нэг үгээр бол Монтессори нь хүүхдийг амьдралд бэлдэх арга ухаан юм.
Монтессори хүүхдийн өрөө
Таны хөтөлдөг хуудсуудыг хараад байхад их идэвхтэй, бүтээлч ээж харагддаг. Таны нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ?
Би унтахынхаа өмнө маргааш юу хийхээ төлөвлөөд унтдаг. Ихэвчлэн хүүхдээ хөгжүүлж зугаатай байх зүйлс хайж түүнийгээ хэрэгжүүлдэг дээ. Бусдаар бол адилхан сэрээд хооллоод л унтаад л өнгөрдөг дөө. Гэвч аль болох хэвийн байхаас татгалздаг.
Манай уншигчдад зориулаад хэрхэн хог хаягдлаа багасгаж ,байгальд ээлтэй амьдарч эхлэх тал дээр зөвлөгөө өгөөч. Нэн түрүүнд юунд илүү анхаарч, юунаас эхлэх хэрэгтэй вэ?
Хогийн уутнаасаа л эхлээсэй гэж хүсч байна. Дараа нь гар урлал гэх мэт, юмханаар юм хийж, дахин ашиглаж байхыг уриалъя.
Comments
Post a Comment